ХБ-аас 4.1 тэрбумын зээл авсан "Сэлэнгийн Герефорд"-ын захирал Польш улс руу яваад, эргэн ирээгүй тул зээл хариуцах эзэнгүй болжээ

ХБ-аас 4.1 тэрбумын зээл авсан "Сэлэнгийн Герефорд"-ын захирал Польш улс руу яваад, эргэн ирээгүй тул зээл хариуцах эзэнгүй болжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар "Гаднын хөрөнгө оруулагч нарыг залилсан монгол иргэдийг шалгах ажлыг эрчимжүүлэх"-ийг үүрэг болгож, энэ дагуу нэлээдгүй олон хүнд холбогдох хэргийг мөрдөх байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Тэгвэл гаднын улсын хөрөнгө оруулагч Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад 2018 онд хилээр гарч явж, эргэж ирээгүйгээс зээл төлөгдөхгүй Хөгжлийн банк хохирох эрсдэл үүсээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, "Сэлэнгийн Герефорд" ХХК нь 2018 онд "Мах бэлтгэлийн кластерийн хүчин чадлыг нэмэгдүүлэх" төсөлд зориулж Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Гэвч тухайн компани нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй, зээлийн үлдэгдэл төлбөр нь 5.6 тэрбум төгрөг болоод байгаа аж.

Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банк Иргэний хэргийн шүүхэд хандаж, зээлийг төлүүлэх ордлого хийсэн ч компанийн захирал нь гаднын улс руу явсан гэх шалтгаанаар хариуцах эзэнгүй болоод байгаа аж. Тодотговол, "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Sowa Michal Grzegorz гэгч нь 2018 онд Монгол Улсын хилээр гарч яваад буцаж ирээгүй гэх үндэслэлээр компани гүйцэтгэх удирдлагагүй болжээ. Уг шалтгаанаар эцсийн өмчлөгч Г.Батдорж нь хариуцлагаас зугтааж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авдаггүй, зээлээ төлөхөөс зайлсхийдэг байна. Тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.Баянбаатар нь эцсийн оөмчлөгч болох Г. Батдоржийи төрсөн ээж нь бөгөөд Хөгжлийн банктай байгуулсан зээлийи гэрээнд "Сэлэнгийн герефорд" ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурж байжээ. Гэвч тухайн хүмүүс нь "Компанийн гүйцэтгэх захирал гаднын улс руу явсан" хэмээгээд зээлээ төлөхгүй аж. 

Ташрамд өгүүлэхэд, "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Батдоржийг өнгөрсөн долдугаар сард болсон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, 6.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүх шийдвэрлэсэн байдаг юм.