“Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт Улаанбаатар хотноо болно

“Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт Улаанбаатар хотноо болно

Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 100 жилийн ойн хүрээнд “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт “Улаанбаатар театр”-ын тайзнаа энэ сарын 19, 20-нд үзэгчдийн хүртээл болно.  

Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн “Улаанбаатар театр”-ын үндэсний хөгжмийн “Хангарьд” найралтай хамтран тоглох юм. Энэхүү тоглолтод Анатолийн бүс нутгийн “Саз” хэмээх чавхдаст хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийн дээжийг өвөрмөц арга барил, техникээр тоглож Монголын ард түмэнд толилуулна. 

Тус тоглолтыг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон “Улаанбаатар театр” хамтран зохион байгуулж байгаа юм.  




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө