Эрэн сурвалжилж байсан 47 оргодол, сураггүй алга болсон 127 хүн олжээ

Эрэн сурвалжилж байсан 47 оргодол, сураггүй алга болсон 127 хүн олжээ

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны өнгөрсөн долоо хоногийн үр дүнг мэдээллээ.

Тодруулбал, улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан 47 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 411, сураггүй алга болсон 127, хэн болох нь тогтоогдоогүй цогцос гурав, галт зэвсэг, сум хэрэгсэл нэг, шүүхээс даалгасан хүн 488, зөрчил үйлдсэн 61 этгээд, 20 тээврийн хэрэгслийг олж тогтоожээ.

Эрэн сурвалжилж олсон хүнийг ар гэрт, автомашиныг алдсан эзэнд, оргосон болон зөрчил гаргасан этгээдүүдийг хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.