LIVE: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлж байна

LIVE: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлж байна

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалт оруулсан. 

Энэ хуулийг баталснаар төрийн хүчний байгууллага бүх мэдээллээ нуух нөхцөл үүсч байгаа юм. Ингэснээр хүний эрхийн зөрчил, хэлмэгдүүллийг нуун дарагдуулах, улмаар хэвлэлээр шүгэл үлээх боломжийг үгүй хийх сөрөг үр дагаварт хүргэж, төр улам бүр дарангуйлагч болох аюултай. Үүнийг эсэргүүцэн МСНЭ-ээс хуулийн заалтыг хасах шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өнөөдөр /2023.10.16/ хүргүүлж байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, "Энд шаардлага хүргүүлж байгаа учир нь ганцхан заалтыг эсэргүүцэж байгаатай холбоотой. Үүнээс биш Эрүүгийн хуульд оруулж байгаа бүх өөрчлөлтийг эсэргүүцээгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярийн санаачилсан нууц задруулахтай холбогдуулсан уг зүйл заалт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарахгүй хэмээн хэлсэн боловч эргээд мөрдөн байцаалтын үйл явцад дотроо нууц задруулсан гэж үзвэл хэвлэл мэдээллийн ажилтнуудыг шалгах, нөгөө талаасаа эх сурвалжаа хэл, тодруул гэдэг дарамт шахалт ирэх тал бий.  Уг шаардлагыг УИХ дахь Монгол ардын намын бүлэгт мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад давхар хүргүүлнэ" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө