Сэлэнгэ аймагт сураггүй алга болсон 61 настай иргэнийг 23 дахь өдрөө эрэн хайж байна

Сэлэнгэ аймагт сураггүй алга болсон 61 настай иргэнийг 23 дахь өдрөө эрэн хайж байна

Сэлэнгэ аймаг, Сайхан суманд аялж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т есдүгээр сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим зугаалж явсан дөрвөн иргэний нэг иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс есдүгээр сарын 29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авчээ.

Эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байна. Эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь аравдугаар сарын 5-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтсээс аравдугаар сарын 10-ны өдөр тус тус хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э /61 настай, эрэгтэй/ -г эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 15-ны өдрийн 11:10 цагаас 18:12 цаг хүртэл “Хушаатын гүүр” гэдэг газраас “Хадан хөндий гэдэг газар  хүртэл “Орхон” голын усаар 39 км-т завиар, голын эрэг дагуу долоон км-т явганаар, автомашинтай 22 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө