Чингэлтэй дүүрэгт алга болсон таван настай хүүг эрэн хайж байна.
Тодруулбал, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хорооны “Бага салхит”-ын дөрөвдүгээр гудамжинд бага насны хүүхэд аравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 16-ны өдрийн 04:46 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран Б /5 настай эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.