E-Mongolia платформ хүүхэд хамгааллын EKIDS цонхтой болсон талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.10.16/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өнөөдрөөс эхэлж E-Mongolia-гийн нүүрэнд "Хүүхдээр нэвтрэх" гэсэн шинэ цонх нээгдэж байгаа бөгөөд тус хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирэх юм. Тус QR кодыг E-Mongolia- гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар эцэг эх, хүүхэд хоорондоо холбогдоно.
Хүүхэд E-Mongolia-аар эцэг эхтэйгээ холбогдсоноор:
- Хүүхэд өөрийн очсон байршлийг эцэг эхрүүгээ илгээх, гэртээ харьснаа мөн эцэг эхдээ мэдэгдэх боломжтой
- Хаана байгаа газрынхаа гурван үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой болж байгаа юм.
- Цагдаад мэдээлэл болон өөрийн байршлыг илгээх боломжтой
- Яаралтай түргэн тусламж дуудах боломжтой
- Хүүхэд өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгөсөн, өдөж хоргоосон этгээдийн зургийг цагдаад шууд илгээх боломжтой
Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн төвөгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир байршлыг нь нэг метрийн зөрүүгүй заах шийдэл боловсруулсан байна.
Ганцхан товч дараад дата шаардахгүйгээр хүргэх боломжтой болж байна. Ингэснээр эцэг эх маш хурдан хугацаанд хүүхдэдээ тусламж үзүүлэх боломж бүрдэж байна. Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, ONDO компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан E-Mongoila, Ekids-т дата шаардахгүйгээр үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болгосон.
Түүнчлэн ЦХХХЯ-наас Google компанид "Google Family Link" аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байгаа. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлыг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашигладаг. Монгол хэлээр ашиглах боломжтой бол илүү олон эцэг эх технологи хэрэглэн хүүхдээ хамгаалж чадна гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолж байлаа.
ҮЗЭХ: