Сурагчдын 00, хувцас солих өрөөнд камер суурилуулж, сүлжээнд холбосон байсан 23 дугаар сургуулийн захирлыг 2 саяар торгожээ

Сурагчдын 00, хувцас солих өрөөнд камер суурилуулж, сүлжээнд холбосон байсан 23 дугаар сургуулийн захирлыг 2 саяар торгожээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургууль нь сургуулийнхаа сурагчдын бие засах өрөөнүүдэд хяналтын камер суурилуулсан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Уг асуудалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас хяналт, шалгалт хийх явцад тухайн сургууль нь мөн сурагчдын хувцас солих өрөөнд хяналтын камер суурилуулсан байсан нь тогтоогдсон байдаг. Тодруулбал, сургуулийн сурагчдын хувцас солих өрөөнд 360 градус эргэдэг хяналтын камер суурилуулсан байсан бөгөөд тухайн хяналтын камер нь сүлжээнд холбогдсон байсан юм.

Тэгвэл хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.