Өсвөр насны хүүхдүүд автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэрэгт жолоочид нь хариуцлага тооцжээ

Өсвөр насны хүүхдүүд автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэрэгт жолоочид нь хариуцлага тооцжээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны аравдугаар сарын 08-ны өдрөөс 09-ны өдрийг шилжих шөнийн 01 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны таван хүүхэд Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэлд тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн тухайн хүүхдийн эцэг болох иргэн “С”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.