Экспортын дүн импортын дүнгээс 4540.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ

Экспортын дүн импортын дүнгээс 4540.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ

Гадаад худалдааны нийт барааны эргэлт 2023 оны есдүгээр сарын дүнгээр 18051.7 сая ам.доллар болж 2022 оны мөн үеэс 2775.6 сая ам.доллар буюу 18.2 хувиар өсжээ.

Тодруулбал, Монгол Улс экспортод гаргасан түүхий эд нь 2023 оны есдүгээр сарын дүнгээр 11296.2 сая ам.долларын бараа болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.6 хувиар өссөн талаар Гаалийн ерөнхий газар мэдээлэв. Энэхүү экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлсэн байна. Тухайн экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн  9730.8 сая ам.доллар буюу 86.1 хувийг эзэлсэн бол сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 581.2 сая ам.доллар 5.1 хувийг эзэлжээ. Мөн нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 367.8 сая ам. доллар буюу 3.3 хувийг тус тус эзэлсэн байна. Монгол Улс дэлхийн 76 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.0 хувь, Швейцар-т 4.5 хувь, БНСУ-д 1.2 хувь тус тус ногдсон байна. Нийт экспортын 96.6 хувийг дээрх орнууд эзэлсэн аж.