Иргэн Б.Юмжирдулам "Бусдыг доромжилсон бичлэгээ Хөвсгөл аймагт хийсэн" гэж мэдүүлсэн тул харьяалал тогтоолгохоор прокурорт ханджээ

Иргэн Б.Юмжирдулам "Бусдыг доромжилсон бичлэгээ Хөвсгөл аймагт хийсэн" гэж мэдүүлсэн тул харьяалал тогтоолгохоор прокурорт ханджээ

Олон нийтийн сүлжээнд "Удган бөө" гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдуламыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Б.Юмжирдулам нь цахим сүлжээнд лайв, бичлэг хийхдээ гэр бүлийн харилцаатай байсан байж болзошгүй иргэн Г болон түүний өндөр настай ээж, гэр бүлийнхнийг нь элдвээр гутаан доромжилж, ёс бус үгээр хэлж, заналхийлдэг. Энэ үйлдэл нь удаан хугацаанд үргэлжилж, нэр төрд нь халдаж байгаа тул иргэн Г болон түүний ах, эгч нар хуулийн байгууллагад гомдол гаргаж, энэ дагуу Орхон аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа үргэлжилж байсан юм.

Тэгвэл иргэн Б.Юмжирдулам нь цагдаагийн байгууллагаас дуудсаны дагуу тайлбар, мэдүүлгээ өгчээ. Тэрбээр "Гэр бүлийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой лайв, бичлэгийг Орхон аймагт бус Хөвсгөл аймагт хийсэн" гэж мэдүүлсэн байна. Аливаа хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй газар нь харьяаллын дагуу шалгадаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас тус хэрэгт харьяалал тогтоолгохоор прокурорт хандаад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.