ТНБД асан Э.Баттулгыг "Төрийн нууцыг хуулбарлан авч явсан байж болзошгүй" хэмээн БОАЖЯ-ныхан гомдол гаргаж, түүнийг тагнуулаар шалгуулжээ

ТНБД асан Э.Баттулгыг "Төрийн нууцыг хуулбарлан авч явсан байж болзошгүй" хэмээн БОАЖЯ-ныхан гомдол гаргаж, түүнийг тагнуулаар шалгуулжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгатай хамтарч ажиллаж чадахгүй" хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-т хандсанаар өнгөрсөн гуравдугаар сарын 15 /2023.03.15/-ны түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ гомдол гаргаж, тус яамны ТНБД-ын дарга асан Э.Баттулгыг шалгуулсан талаар эх сурвалж мэдээллээ.  Тодруулбал, Э.Баттулгыг үүрэгт ажлаасаа чөлөөлсний дараа тус яамны эрх бүхий албан тушаалтнууд түүнийг төрийн болон албаны нууцад хамаарах бичиг баримтыг нууцаар хуулбарлан авч явсан байж болзошгүй хэмээн Тагнуулын байгууллагад гомдол гаргасан байна.

Энэ дагуу ТЕГ-аас Э.Баттулгыг хоёр сар гаруйн хугацаанд мөрдөн шалгажээ.

Улмаар түүнийг нууцад хамаарах бичиг баримт хуулбарлан авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "БОАЖЯ-ны ТНБД асан Э.Баттулгыг төрийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар олгосон газрын талаарх мэдээллийг хуулбарласан байж болзошгүй хэмээн гомдол гаргасан аж. Харин уг асуудлаар БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж, гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.