Монтана мужийн 61 настай эрэгтэй рүү баавгай дайрсны улмаас хүнд бэртсэн ч амьд үлджээ

Монтана мужийн 61 настай эрэгтэй рүү баавгай дайрсны улмаас хүнд бэртсэн ч амьд үлджээ

Анчдад зам зааж явсан эрэгтэй рүү баавгай дайрч хазсаны улмаас хүнд бэртсэн ч амьд үлдэж чаджээ. Улмаар урам зориг өгөхийн тулд баавгайтай тулсан түүхээ бусдад хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  

Тодруулбал, Өнгөрөгч есдүгээр сарын 8-нд Монтана мужийн Биг Скай хотод анчдад зам зааж явсан Тэнгисийн цэргийн хүчний ахмад дайчин 61 настай Руди Нурландер руу баавгай дайрчээ. Энэ үед хамт явсан анчид баавгайг үргээж, цаг алдалгүй тусламж дуудаж, хохирогч амьд үлдсэн байна. Баавгайн хазсаны улмаас хохирогчийн толгой, нүүр хэсэг гэмтэж, мөгөөрсөн хоолой нь хугарч ярих чадваргүй болжээ.

Руди Нурландер эл явдлаас таван долоо хоногийн дараа гэр бүлийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр,  “Энэ явдлыг даван туулах нь маш хэцүү байна. Гэхдээ олны өгч буй сэтгэлийн дэмээр удахгүй эдгэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ярьж чаддаг болохоороо баавгайн дайралтын түүхээ бусдад ярьж,  урам зориг өгөх хүсэлтэй байна” гэжээ.

                                                                Эх сурвалж: ABC news