ШУУРХАЙ: Яг одоо хуралдаж буй АН-ын УТЗ-ийн хуралд "Л.Гантөмөрийг намын даргаас огцруул" гэсэн саналыг зарим гишүүд нь оруулжээ

ШУУРХАЙ: Яг одоо хуралдаж буй АН-ын УТЗ-ийн хуралд "Л.Гантөмөрийг намын даргаас огцруул" гэсэн саналыг зарим гишүүд нь оруулжээ

Яг одоо /2023.11.16/ Төрийн ордонд АН-ын Улс төрийн зөвлөл  /УТЗ/ хуралдаж байгаа аж. Энэ удаагийн УТЗ-ийн хурлаар АН-аас орон даяар зохион байгуулж буй "Өргүй монгол аян" болоод сонгуулийн бэлтгэл ажил, пиарынхаа талаар ярилцаж байгаа аж. 

Тэгвэл энэхүү хурлын үеэр "Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулах ёстой" гэсэн санал УТЗ-ийн зарим гишүүдээс нь гарч, улмаар Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаа яаралтай ойрын хугацаанд хийхийг шаардаад байгаа аж. Сонирхуулахад, АН-ын Улс төрийн зөвлөл нь тус намын бодлогын шийдвэрийг гаргадаг бол харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тус намын эрх барих дээд байгууллага болох ҮБХ-ыг зарлах эрхтэй ажээ. Харин яг одоо тодорхой шийдвэр гараагүй, асуудлаа УТЗ нь ярилцаж байгаа ажээ. Учир нь сүүлийн үед Л.Гантөмөрийг сөрөг хүчний ажлаа хийхгүй, АН-ыг сулруулж, пиарын бодлого нь ч алдагдаж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа ажээ.