Оскарын 96 дахь удаагийн наадам 2024 оны гуравдугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдана.
Тус наадамд Монголын үндэсний кино урлагийн зөвлөл "Сэр сэр салхи" киног урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулахаар болжээ. Жил бүр 90 гаруй улс уг эрхийг авдаг ба наадмын зүгээс эдгээр улсын кинонуудыг шигшиж 15 киноны shortlist зарладаг юм. Ингээд эцсийн шатанд шүүгчдийн санал хурааж, сонгогдсон кинонууд нэр дэвшдэг билээ.