"Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэдэг нь ташаа мэдээлэл" гэж ШШГЕГ-аас мэдэгдэв

"Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэдэг нь ташаа мэдээлэл" гэж ШШГЕГ-аас мэдэгдэв

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тодруулбал, тус хорих ангид SWAT гэсэн бичиг бүхий хувцастай хүмүүс очиж, хоригдлуудыг дэглэж, бороохойдож, зодсон гэх мэдээлэл гараад байна. 

Харин ШШГЕГ-аас, "Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Д.Мөнх-Эрдэнийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй бөгөөд дээрх мэдээлэл бодит бус ташаа мэдээлэл. Прокурорын болон Хүний эрхийн байгууллага  хяналт тавин ажиллаж байна. Мөн ШШГЕГ-аас чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж ажилладаг" гэж мэдэгдлээ.