Талийгаач Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэг шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв гаргахыг шаардан, суулт зарлаж байна

Талийгаач Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэг шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв гаргахыг шаардан, суулт зарлаж байна

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал өнгөрсөн оны долдугаар сар /2023.07/-д "Хасу шивэрт" рашаан сувиллын … дугаар тоот өрөөний тагтнаас унасан байдалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл тус хэргийн эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа аж. Улмаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн үүдэнд өнөөдөр /2023.10.17/ талийгаач Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэг суулт зарлаж байна. Тэрбээр гурав дахь удаагаа хийж буй шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж байгаа юм.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө