Францын Нант хотын түүхийн музейд "Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн аравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн.
Тэгвэл Хятадын Засгийн газар тус үзэсгэлэнг нэлээд эсэргүүцэж, Чингис гэх нэрийг хүртэл хориглох хүсэлт гаргасныг францын хэвлэлд нийтэлжээ. Тодруулбал, Франц Улсын “Le Parisien” хэвлэлд “Хятадын зүгээс “Чингис Хаан, эзэнт гүрэн, Монгол” гэсэн гурван үгийг хэрэглэхгүй байх хүсэлт гаргасан. Үүнд Францчууд түүхийг гуйвуулсан хэрэг, ингэж болохгүй гэх хариуг өгсөн” хэмээн бичжээ. Тэгвэл Монгол Улсын иргэн бөгөөд Франц Улсад ажиллаж амьдардаг иргэн Б.Түшигийн мэдээлснээр Франц Улсын метроны буудлын ханан дээрх Чингис хааны зургийг урж, нүүр хэсгийг нь арилгажээ.