Сонгинохайрхан дүүрэгт байшин шатаж, 30 настай иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 16-ны өдрийн 07:04 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:15 цагт очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.