Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний есөн сарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистик хорооноос өнөөдөр /2023.10.17/ танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн, өмнөх сараас 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарснаар энэ оны долдугаар сарыг эс тооцвол инфляци 22 дахь сардаа хоёр оронтой тоонд хадгалагдаж байна.
Инфляцийн түвшин өмнөх сараасаа 0.1 хувиар буурахад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурсан нь голчлон нөлөөлжээ. Мөн инфляци есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 17.4 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 18.2 хувиар, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар өссөн нь голчлон нөлөөлжээ.
ҮЗЭХ: