Гадаад харилцааны яам Израил болон Хамас хоорондын дайны улмаас Газын зурваст үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо буцах хүсэлт гаргасан 9 иргэнийг Анкара, Абу Даби дахь ЭСЯ-тайгаа хамтран эх оронд нь авчраад иржээ.
Газын зурвас дахь нөхцөл байдал хэзээ хэвийн байдалд шилжих нь тодорхойгүй байгаа тул Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийг яаралтай эх оронд нь авч ирэхээр Гадаад харилцааны яам ажиллаж байгаа аж.