Монгол Улс, Вьетнамтай агаарын харилцааны хэлэлцээрийг тохиролцжээ

Монгол Улс, Вьетнамтай агаарын харилцааны хэлэлцээрийг тохиролцжээ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид энэ сарын 17 /2023.10.17/-ны өдөр Бангладешийн нийслэл Дакка хотноо уулзалт хийж, агаарын харилцааны хэлэлцээрийг тохирцжээ.

Тодруулбал, Дээрх хэлэлцээрийн хүрээнд агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2000 оны 6-р сарын 28-ний өдөр байгуулсан Хэлэлцээрийн хавсралт “Маршрутын хуваарь”-т өөрчлөлт оруулж томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын цэгүүд рүү нислэг үйлдэх, томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын агаарын хөлгийн маягаар аливаа нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүй нислэг үйлдэхээр тохиролцсон байна. Тус санамж бичгийг байгуулснаар монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог Нха Транг, Дананг, Хошимин, Ханой зэрэг дурын хот руу шууд нислэгтэй болох боломж бүрдэж байгаа аж.