Монгол Улс, Сингапур улсын агаарын хилээр хязгаарлалтгүйгээр зорчих эрхтэй байхаар тохиролцлоо

Монгол Улс, Сингапур улсын агаарын хилээр хязгаарлалтгүйгээр зорчих эрхтэй байхаар тохиролцлоо

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Хан Кок Хуан нар Бангладеш Улсын нийслэл Дакка хотноо 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр уулзалт хийж хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай асуудлаар хэлэлцэн тохиролцов.

Цаашд хоёр улсын хооронд дурын агаарын хөлгийн маягаар аливаа нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэх, Хэлэлцэн тохиролцогч тал бүрийн томилогдсон агаарын тээвэрлэгчид долоо хоногт арван дөрөв хүртэлх удаагийн давтамжтай, Сингапур Улс дахь аль ч цэгүүд болон Монгол Улс дахь аль ч цэгүүд хооронд аль ч дундын цэгүүдийг ашиглан, чанад орших аль ч цэгүүд рүү агаарын хөлгийн маяг, эсхүл багтаамжийн ямарваа хязгаарлалтгүйгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар тохиролцлоо гэж ЗТХЯ-аас мэдээллээ.