Улсын хэмжээнд АИ-92 авто бензин 23 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд АИ-92 авто бензин 23 хоногийн нөөцтэй байна

АИ-92 авто бензин дахин олдохоо байсан. Шатахуун түгээх станцууд өгөхгүй байгаа талаар цахим сүлжээнд иргэд мэдээлж байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан АИ-92 авто бензин нөөц ямар байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 94,195 тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Тодруулбал, А-80 авто бензин 20 хоног, АИ-92 авто бензин 23 хоног, АИ-95 авто бензин 15 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Үлдэгдлийн хэмжээгээр нь авч үзвэл,

  • А-80 авто бензин 3,375 тонн
  • АИ-92 авто бензин 28,541 тонн
  • АИ-95 авто бензин 2,005 тонн
  • Дизель түлш 58,824 тонн үлдэгдэлтэй байна.

Бүсийн хувьд авч үзвэл Баруун бүс 8,907 тонн, Хангайн бүс 4,875 тонн, Төвийн бүс 22,810 тонн, Зүүн бүс 4,542 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байгаа аж.