“Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг зураглаачаар Д.Давааням шалгарлаа

“Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг зураглаачаар Д.Давааням шалгарлаа

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам үргэлжилж байна.

Улаанбаатар олон улсын кино наадмын албан ёсны нээлт 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр болсон. Харин Монгол кино үзвэрийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Хангарьд” шагнал гардуулах ёслол өчигдөр /2023.10.17/   кино наадмын нээлтийн кино үзвэр болох “Сэр Сэр Салхи” УСК-г үзэгчдэдээ хүргэлээ.

Улаанбаатар олон улсын кино наадмын “Хангарьд” шагналын эздээр:

  • Шилдэг найруулагчаар “Баавгай болохсон” УСК / П. Золжаргал
  • Шилдэг зохиолоор “Шар гэгээ” УСК Ш.Гүрбазар, Б.Батдэлгэр
  • Шилдэг эрэгтэй гол дүрийг “Намаг” УСК Ш.Доржсүрэн
  • Шилдэг эмэгтэй гол дүрийг “Хүний ээж” УСК А.Ганчимэг
  • Шилдэг эмэгтэй туслах дүрийг “Шар гэгээ” УСК Л.Жижжалам
  • Шилдэг зураглаачаар “Баавгай болохсон” УСК Д.Давааням
  • Шилдэг зураачаар “Намаг” УСК Ц.Хүрэлбаатар
  • Шилдэг эвлүүлэгчээр “Баавгай болохсон” УСК Александра штраусс
  • Шилдэг хөгжмийн зохиолчоор “Шар гэгээ” УСК Б.Санчир
  • Шилдэг дууны найруулагчаар “Алдагдсан өдрүүд УСК О.Цэгмэд
  • Шилдэг нүүр хувиргагчаар “Наймаа” УСЗ Э.Оюун-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.