НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч эхэлсэн. Богино хугацаанд олон мянган иргэний дэмжлэг аваад буй энэ асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан бол Сангийн сайд Б.Жавхлан эсэргүүцэж буй.
Энэхүү асуудлаар иргэдийн саналыг авч, 100 мянган иргэн гарын үсгээ зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 74,351 хүн гарын үсгээ зурж, саналыг дэмжсэн байна. Ингэснээр дахин 25 мянган хүн гарын үсэг зурсан тохиолдолд дээрх саналыг УИХ-аар хэлэлцүүлэх юм.