Өнөөдөр олон улсын Тогооч нарын өдөр тохиож байна. Тус өдрийг анх тогооч, доктор Билл Галлахер 2004 онд санаачилснаас хойш тэмдэглэн иржээ. Мөн жил бүр "Олон улсын тогооч нарын нийгэмлэг" энэ өдрийг тохиолдуулж хүүхдүүдэд хоол хийх, эрүүл хооллохын ач тусын тухай сургалт зохион байгуулж нийгмийн сайн үйлс хийдэг байна. Тухайн нийгэмлэгийн 2023 оны тогооч нарын өдөрт зориулсан компанит ажил нь "Агуу тогоочдыг бий болгох" сэдвээр зохион байгуулж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: https://worldchefs.org/