Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 80 гаруй орон оролцож байгаа бөгөөд Египет Улсад есдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн “Стейниц Монголын шатрын академи”-ийн тамирчин Алтанхуягийн Оюунтөгс оролцож байна. Тэрбээр гурав тоглож, гурван хожилтой яваа бөгөөд ОХУ-ын “Залуу-Од”, 2023 оны Европ тивийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, 2093 гадаад чансаатай Preobrazhenskaya Diana тамирчинтай дөрөвдүгээр өрөгт, учраа таарч тоглох аж.