ВИДЕО: Ахмад настныг хэл амаар доромжилж, ёс зүйн  зөрчил гаргасан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ

ВИДЕО: Ахмад настныг хэл амаар доромжилж, ёс зүйн  зөрчил гаргасан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ

Нийтийн тээврээр үйлчлүүлж буй ахмад настныг  харааж  ёс зүйгүй үйлдэл гаргаж буй автобусны жолоочийн талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж иргэд шүүмжилсэн. Улмаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас ёс зүйгүй харилцаа үүсгэсэн жолоочид хариуцлага тооцож байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал, Нийтийн тээврийн газрыг Авто тээврийн газраас Тоосгоны үйлдвэр чиглэлд явж байсан 3-106 чиглэлийн автобусны жолооч нийтийн тээврээр үйлчлүүлж буй ахмад настай хүнийг хэл амаар доромжилсон ёс зүйгүй үйлдэл гаргасан. Иймд тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дүгээр заалтыг үндэслэн Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

ВИДЕО: