ОХУ-ын сөрөг хүчний удирдагчийн холбоотныг гэрээс нь хулгайлсан гэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчийн холбоотныг гэрээс нь хулгайлсан гэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн холбоотнуудын нэг Руслан Шаведдиновыг энэ долоо хоногийн даваа гаригт Москва дахь гэрээс нь баривчлан, тус хотоос 2,000 километрийн цаана алслагдмал Арктикийн “Новая Земля”  арал дээр байрладаг цэргийн ангид албадан цэрэгт татжээ.

Харин ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Навальный түүнийг албан ёсоор цэргийн албанаас чөлөөлөгдсөн байсныг дурдаад эрх баригчид Шаведдиновыг гэрээс нь “хулгайлсан” гэж буруутгасан байна.

Шаведдинов Москва хотын шүүхэд өөрийгөө эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаах боломжгүй хэмээн давж заалдсан ч шүүх түүний гомдлыг няцаасан байна. Ингээд орой нь түүнийг баривчилсан бөгөөд утас нь дуудахаа больсон гэж ойр дотных нь хүмүүс мэдээлжээ. Сураггүй байсан Шаведдинов Лхагва гаригт утсаар холбогдон өөрийг нь “Новая Земля” дахь Рогачовогийн пуужингийн цэргийн 33-р ангид аваачсаныг дуулгасан байна. Мөн тэр байнгын хяналтанд байж, бие засах газар хүртэл нэг хүн түүнийг дагалдан явж байгаа тухай ярьжээ.