Монгол Улс Ойрх Дорнодын улсууд руу хонины гулууз махыг агаарын тээврээр хүргэж эхэллээ

Монгол Улс Ойрх Дорнодын улсууд руу хонины гулууз махыг агаарын тээврээр хүргэж эхэллээ

“Мах импэкс” ХК, ХХААХҮЯ, бусад төрийн байгууллагын дэмжлэгээр манай улс Ойрх Дорнодын улсууд руу үйлдвэрийн аргаар төхөөрсөн хонины гулууз махыг агаарын тээврээр хүргэж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн агаарын тээвэрлэлтээр хонины 4700 ширхэг сэврээсэн гулууз буюу 70 тн махыг 72 цагийн дотор шинэлэг байдлаар нь хүргэжээ. “Мах импэкс” компани 2012 онд анх онгоцоор тээвэр хийснээс хойш ийнхүү 11 жилийн дараа агаарын тээврээр экспортоо дахин эхлүүлжээ. Мөн цаашид монгол хонины махыг Европ, дэлхийн бусад улсад борлуулахаар ажиллаж байна гэж “Мах импэкс” ХК мэдээллээ.