Монголын охид олон улсын “Циркийн гүнж” наадмын Гран-при шагналыг хүртжээ

Монголын охид олон улсын “Циркийн гүнж” наадмын Гран-при шагналыг хүртжээ

Оросын Саратов хотноо болсон “Циркийн гүнж” олон улсын наадмын Гран-при шагналыг Монголын охидын хамтлаг каучук үзүүлбэрээрээ хүртлээ. 

Шагнал гардуулах ёслол, гала тоглолт ах дүү Никитиний нэрэмжит Саратовын улсын циркт болсон байна. “Энэхүү хүндэт шагналыг циркийн салбарын олон улсын мэргэжилтнүүдийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан Монголын охидын хамтлаг хүртлээ” гэж “Росгосцирк” мэдээлжээ.  

Каучук гэдэг нь биеийн уян налархай байдлыг харуулдаг циркийн акробатын үзүүлбэр юм. Монголын охид мөн гироскүүтертэй үзүүлбэр үзүүлсэн байна.  “Циркийн гүнж” олон улсын наадам бол эмэгтэйчүүд  нь эрэгтэй циркчдийн үзүүлбэрийг үзүүлж, хүний хүчирхэг зан чанарыг харуулж чаддаг дэлхий дээрх цорын ганц мэргэжлийн салбарын тэмцээн юм. Аравдугаар сарын 19-22-ны хооронд Саратов хотноо ес дэх удаагаа зохион байгуулагдсан тус наадамд Франц, Герман, Этиоп, Бразил зэрэг 13 орны охид оролцжээ.