"Blackpink" хамтлагийн Жисү, жүжигчин Ан Бу Хён нар салсан талаар "YG" энтертайнмент мэдэгджээ

"Blackpink" хамтлагийн Жисү, жүжигчин Ан Бу Хён нар салсан талаар "YG" энтертайнмент мэдэгджээ

БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох "Blackpink"-ийн Жисү, жүжигчин Ан Бу Хён нарыг завгүй хуваарийн улмаас салсан талаар "YG" энтертайнмент мэдэгдлээ. 

Тодруулбал тэднийг үерхэж байгаа гэдгийг "YG" энтертайнмент болон "FN" энтертайнмент өнгөрсөн наймдугаар сард баталсан байдаг. Харин өнөөдөр YG энтертайнментаас Жисү болон түүний жүжигчин найз залуу завгүй хуваарийн улмаас салсан гэж мэдээлсэн байна. 

Жисүг "Blackpink" хамтлагийн гишүүн гэдгээр нь сайн мэдэх бол Ан Бу Хёныг "My name", "Yumi's sells", "Itaewon class" зэрэг киногоор нь үзэгч олон сайн мэдэх билээ.