Арцсуурь–Нарийнсухайт–Шивээхүрэн, Чойбалсан–Хөөт–Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлын явцыг тус тус танилцуулжээ

Арцсуурь–Нарийнсухайт–Шивээхүрэн, Чойбалсан–Хөөт–Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлын явцыг тус тус танилцуулжээ

ОХУ-ын Эрхүү хотноо 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилсэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөнд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Батзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр БНХАУ-ын талд Монгол-Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцыг, ОХУ-ын талд Арцсуурь–Нарийнсухайт–Шивээхүрэн, Чойбалсан – Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлын явцыг тус тус танилцуулав.  Цаашид Орос–Монгол–Хятадын хил дамнасан коридорын тээвэр зохион байгуулалт болон төлөвлөлтийг хийхдээ эдгээр мэдээллийг харгалзаж үзэхийг зөвлөгөөнд оролцогч талуудаас хүсэв.

Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК