Сүхбаатарын судлаач аймгийнхаа угсаатны музейд эртний зэр зэвсгийн 300 гаруй цуглуулгаа бэлэглэжээ

Сүхбаатарын судлаач аймгийнхаа угсаатны музейд эртний зэр зэвсгийн 300 гаруй цуглуулгаа бэлэглэжээ

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, судлаач, цуглуулагч Ц.Батсайхан "Монголын эртний зэр зэвсэг" цуглуулгын үзэсгэлэнгээ гаргаж, улмаар уг үзэсгэлэнд дэлгэгдсэн 300 гаруй цуглуулгаа тус аймгийн Угсаатны зүйн музейд бэлэглэжээ.

Тэрбээр өмнө нь аймгийнхаа 80 жилийн ойн хүрээнд Д.Сүхбаатар жанжинтай холбогдох болон эртний зоос, тэмдэгт 150 гаруй ширхгийг мөн Түвшинширээ сумын Орон нутаг судлах танхимд 1940-1950 онд хамаарах гэрийг иж бүрэн тавилга, эдлэл хэрэгслийн хамт хандивлажээ. Тус монгол гэр нь 120 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм.

Түүнчлэн “Сүхбаатар аймгийн музейд эртний зэр зэвсгийн үзмэр байдаг ч нэр төрөл болоод тоо ширхгийн хувьд хангалттай биш. Улмаар дээрх 300 гаруй эртний ховор цуглуулга музейд ирснээр бүрэн танхим байгуулах хэмжээний зэр зэвсгийн үзмэртэй боллоо” гэж  Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музейн захирал онцолжээ.