Он гарсаар 57 мянган тонн мах, 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортолжээ

Он гарсаар 57 мянган тонн мах, 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортолжээ

Манай улсын махны экспортын хэмжээ нэмэгдэж байгааг ХХААХҮЯ-наас онцоллоо. Он гарсаар 57 мянган тонн мах, 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортлоод байна.

Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч "Үхрээс бусад махны экспортод квот тогтоохоо болиод байсан. Харин энэ сарын эхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс үхрийн махыг квотгүй болгосон. Ингэснээр бүх төрлийн махыг квотгүйгээр экспортод гаргаж байна. Цар тахлаас өмнө нь буюу 2019-2020 онд хамгийн ихдээ 20 мянга гаруй тонн махыг гаргаж байв. Махны экспорт сайжирч байгаа бөгөөд энэ хэвээрээ байвал 2023 онд урьд өмнөх жилүүдээс өндөр хэмжээний мах экспортлох боломжтой гэж үзэж байгаа" гэв.