“Монголд үйлдвэрлэв 2023” үзэсгэлэн худалдаа Герман Улсын Фрайбург хотод болжээ

“Монголд үйлдвэрлэв 2023” үзэсгэлэн худалдаа Герман Улсын Фрайбург хотод болжээ

Жижиг, дунд үйлдвэрийн газраас Европын холбооны улсад зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2023” арга хэмжээг ХБНГУ-ын Фрайбург хотод  аравдугаар сарын 19-22 өдрүүдэд болсон байна.

Арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Др.Б.Мандахбилэг, Фрайбург хотын дарга Ulrich von Kirchbach, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia-ын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, ХБНГУ-ын Фрайбург хотын “Монголын соёлын төв”-ийн төлөөлөл, Монгол Улсын Соёлын элч С.Бадамхорол, Аялал жуулчлалын элч С.Бадамханд, MISHEEL EXPO CENTER ХХК-ийн  ахлах менежер З.Одонтуяа нар оролцжээ.

Арга хэмжээний үеэр тус хотын дарга Ulrich von Kirchbach Монгол улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашид энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах, хотын захиргааны зүгээс тусгайлан “Монголд үйлдвэрлэв” мэдээлэл сурталчилгааны төвийг хотын Rathausplatz талбайд байгуулахыг санал болгосон байна. Учир нь Фрайбург хот нь Герман, Швейцарь, Франц улсын уулзварт, Улаанбаатар хоттой адил дэлхийн солбилцлын 47 дугаар өргөрөгт байрладаг, 220,0 мянган оршин суугчтай, жилд 6 сая орчим жуулчид зорчдог, түүх дурсгалын үзмэр  ихтэй,  аялал жуулчлалын хот юм.

Үүний үр дүнд хотын бизнес эрхлэгчид Монголын үндэсний гарал үүсэл нь тодорхой, хөдөө аж ахуйн гаралтай био, органик бараа бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гаргахад хамтран ажиллах санал тавьжээ.