ВИДЕО: Зоос залгисан долоон настай хүүгийн амийг сургуулийн автобусны жолооч нь аварчээ

ВИДЕО: Зоос залгисан долоон настай хүүгийн амийг сургуулийн автобусны жолооч нь аварчээ

Өчигдөр /2023.10.29/ өглөө АНУ-ын Даллас хотын Индепендент сургуулийн сурагч н.Престон сургуулийнхаа автобусанд амьсгал нь боогдож хүнд байдалд оржээ. Энэ үед сургуулийн автобусны жолооч Р.Бейкер түүний амь насыг аварчээ. 

Тодруулбал, н.Престон зоос залгисны улмаас амьсгал нь хаагджээ. Энэ үед жолооч түүнийг гадагш авч гаран амьсгалын замыг чөлөөлөх хөдөлгөөнийг хийлгэж чаджээ. Энэхүү үйл явдал автобусны хяналтын камерын бичлэгт үлдсэн байна. Амьд гарсан хүү жолоочийг "Миний баатар" гэж олон нийтэд зарласан байна. Жолооч Р.Бейкер сүүлийн 17 жил Даллас ISD-д ажиллаж байгаа бөгөөд анх удаа хүний амь насыг аварсан нь энэ аж. Мөн хүүгийн амийг аварсан Р.Бейкер бусад жолооч нартаа амьсгалын замыг чөлөөлөх дасгал болон анхны тусламж үзүүлэх ур чадварт суралцахыг уриалж байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: abcnews.go.com