ВИДЕО: БНСУ-ын алдарт жүжигчин Пак Со Жүн “The Marvels” кинонд ханхүү Янын дүрийг бүтээжээ

ВИДЕО: БНСУ-ын алдарт жүжигчин Пак Со Жүн “The Marvels” кинонд ханхүү Янын дүрийг бүтээжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Пак Со Жүн “Marvel”-н бүтээл болох “Captain Marvel 2: The Marvels”-ийн жүжигчний багт албан ёсоор нэгдсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл одоогоор “The Marvels” киноны триллер цацагдсан бөгөөд тус хэсгээс харахад жүжигчин Пак Со Жүн Ахмад Марвелын нөхөр ханхүү Янын дүрийг бүтээжээ. Ингэснээр БНСУ-аас “Marvel”-д дүр бүтээсэн хоёр дахь жүжигчин боллоо.

Жүжигчний хувьд өдгөө 33 настай бөгөөд “Ким нарийн бичгийн дарга”, “Хваранг”, “Шөнийн гүйгч”, “Шимэгч” гэх мэт кинонуудад бүтээсэн дүрээрээ олон улсад ихээхэн танигдсан жүжигчин юм.

ВИДЕО: