“Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарыг дуустал дэлгэнэ

“Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарыг дуустал дэлгэнэ

Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимт архитектор, гэрэл зурагчин О.Бат-Эрдэнийн “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал дэлгэгдэнэ.

Тэрбээр 2018 оноос эхлэн гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд өөрийн мэргэжилтэйгээ хослуулан архитектурын гэрэл зургийн чиглэлээр дагнаж гэрэл зургийн хальсанд Улаанбаатар хотыг толилуулах болжээ.

Түүний “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн нь Улаанбаатар хотын барилга байгууламжийн эмх цэгцгүй төлөвлөлтийг харуулахын зэрэгцээ түүхэн дурсгалт барилга байгууламжаа хайрлан хамгаалах хэрэгтэйг харуулахыг зорьжээ.