Цагаан суваргад аялал жуулчлал, судалгааны цогцолбор байгуулна

Цагаан суваргад аялал жуулчлал, судалгааны цогцолбор байгуулна

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Цагаан суварга орчмын 40га талбайд палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлал, судалгааны цогцолбор байгуулахаар болжээ. Энэ хүрээнд тус ажлын зураг төсөв, ТЭЗҮ-ийг хийж гүйцэтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Дундговь аймгийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт хүлээн авч уулзсан байна.

Тэд уулзалтаар зураг төслийг боловсруулах ажилд орон нутгийн аялал жуулчлалын байгууллагууд, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, иргэдийг анхан шатнаас нь оролцуулж, санал авах, сургалт олгох, нийтэд мэдээлэл тогтмол өгөх зэргээр оролцоог хангахаар тохиролцжээ.

Түүнчлэн уг төслийн судалгаа, зураг төслийг гүйцэтгэх 600 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас шийдвэрлээд байгаа аж.

Цогцолборын гүйцэтгэгч компаниар "Ланд овнер" ажиллах бол ажлын хэсэгт Эдийн засаг, хөгжлийн яамны хуулийн хэлтсийн шинжээч Д.Должинсүрэн, Бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Сугир, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Идэрсайхан, Монголын Палеонтологийн олдворыг хамгаалах нийгэмлэг ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Майнбаяр, Дэл уулын гайхамшиг ТББ-ын тэргүүн Б.Батмөнх нар багтаж байна.