АНУ-ын кино театруудаар анх удаа Монголын аймшгийн кино гарч байна

АНУ-ын кино театруудаар анх удаа Монголын аймшгийн кино гарч байна

2022 оны хоёрдугаар сараас Монголын кино театруудаар нээлтээ хийсэн "Aberrance" буюу “Этгээд" кино өнгөрсөн сарын 6-наас АНУ-ын кино театруудаар гарч эхэлжээ. Тус дэлгэцийн бүтээл нь аймшгийн төрлийн монгол кинонуудаас анх удаа АНУ-д гарч байгаа билээ.

Уг кинонд жүжигчин Ж.Оюундарь, Н.Ялалт, Г.Эрхэмбаяр, С.Ариунбямба Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг, Б.Баярсанаа нар дүр бүтээсэн билээ. Мөн киног бүтээхэд Монголын уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Three flames pictures” компанийн продюсерууд ажилласан байна. Түүнчлэн уг киног 2024 оны нэгдүгээр сараас "Amazon prime", "Hulu" зэрэг АНУ-ын IPTV, OTT үйлчилгээний платформууд дээр борлуулахаар болжээ.