ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар Монгол-Вьетнам хооронд шууд нислэгтэй болж, иргэд визгүй зорчих асуудал шийдэгджээ

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар Монгол-Вьетнам хооронд шууд нислэгтэй болж, иргэд визгүй зорчих асуудал шийдэгджээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-д төрийн айлчлал хийж байна. Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар манай улс Вьетнамаас цагаан будааг тогтвортой урт хугацаанд авах, харилцан визгүй болох, хар тамхитай тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлж санамж бичигт гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. 

Тэгвэл өнөөдөр /2023.11.02/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам улсад хийж байгаа төрийн айлчлалаар Монгол-Вьетнам шууд нислэгтэй, визгүй болсон байна. Энэ талаар энэхүү айлчлалын бүрэлдэхүүн яваа УИХ-ын гишүү Ч.Ундрам өөрийн твиттер хуудастаа мэдээлжээ.