“GangBay” хамтлаг “Хайр ямар өнгөтэй вэ” аян зарлав

“GangBay” хамтлаг “Хайр ямар өнгөтэй вэ” аян зарлав

“GangBay” хамтлаг энэ сарын 11-ний өдөр “Crocus Event Hall”-д ”What Color Is Love” бие даасан тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тэгвэл тус хамтлаг тоглолтынхоо хүрээнд “Хайр ямар өнгөтэй вэ” аян эхлүүлсэн байна.

Энэхүү аян нь хүмүүсийг бие биенээ хайрлаж, хүнлэг энэрэнгүй байхыг сануулж буй нөлөөллийн аян юм. Бусдад хайр түгээх зорилготой энэхүү аянд урлаг, соёлын алдартнууд, уран бүтээлчдийг нэгдэхийг тус хамтлагийн зүгээс уриаллаа. Энэ сарын 11-нд болох тоглолтоос олсон орлогын тодорхой хувийг сайн үйлсэд зориулах юм байна