Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлт болжээ

Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлт болжээ

Монгол-Вьетнамын бизнес форум өнөөдөр Ханой хотноо боллоо. Форумын үеэр Вьетнам Улсын Вьет-Жет авиакомпанийн Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлт болов. Энэхүү нислэгийг ирэх арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн тогтмол хийнэ. 

Тус форумын төгсгөлд зарим аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын бизнесийн төлөөлөгчид чөлөөт уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.