Консерваторын Цохивор хөгжмийн чуулга олон улсын хөгжимчидтэй хамтран шинэ уран бүтээлийн тоглолтоо толилуулжээ

Консерваторын Цохивор хөгжмийн чуулга олон улсын хөгжимчидтэй хамтран шинэ уран бүтээлийн тоглолтоо толилуулжээ

Монгол Улсын Консерваторын Цохивор хөгжмийн чуулга олон улсын хөгжимчидтэй хамтран “Найруулга 2022-2023” шинэ уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.

Тоглолтод Тайвань Улсын нэрт маримба хөгжимчин, профессор, хөгжмийн ухааны доктор Вейчен Лин, Тайпэйн иргэний симфони оркестрын цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца нар уригдан оролцож, чуулгын хөгжимчдийн хамтаар Х.Берлиозын “Фантастик симфони” зэрэг бүтээлүүдийг шинэ найруулгаар үзэгчдэд хүргэлээ.