Цохивор хөгжмийн чуулга олон улсын хөгжимчидтэй хамтран “Найруулга 2022-2023” тоглолтоо толилуулжээ

Цохивор хөгжмийн чуулга олон улсын хөгжимчидтэй хамтран “Найруулга 2022-2023” тоглолтоо толилуулжээ

Монгол Улсын Консерваторын Цохивор хөгжмийн чуулга олон улсын хөгжимчидтэй хамтран “Найруулга 2022-2023” шинэ уран бүтээлийн тоглолтоо толилуулсан байна.

Тухайн тоглолтод Тайвань Улсын нэрт маримба хөгжимчин, профессор, хөгжмийн ухааны доктор Вейчен Лин, Тайпэйн иргэний симфони оркестрын цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца нар уригдан оролцож, чуулгын хөгжимчдийн хамтаар Х.Берлиозын “Фантастик симфони” зэрэг бүтээлүүдийг шинэ найруулгаар үзэгчдэд хүргэжээ.