ВИДЕО: Монголын авто замчид түүхт 94 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна

ВИДЕО: Монголын авто замчид түүхт 94 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна

Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жил, Монголын Авто замчдын холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. 

ВИДЕО:

Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг тохиолдуулан зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан авто замчдыг тодруулж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нийт авто замчдадаа баяр хүргэж, амжилт хүслээ. Тухайлбал,

Алтан гадас одонгоор Ахмад инженер О.Оюунцэцэг, Баруун чиглэлийн зам барилгын трестийн Ахмад замчин Ё.Мягмаржав, "Үйлсийн зам" ХХК-ийн механизмчин Ю.Ганбаатар, 

Хөдөлмөрийн хүндэт медалиар 

"Оргил тэнгэр групп" ХХК-ийн захирал Х.Тогтохбаяр, "Ай Си Ти Сайн" ХХК-ийн инженер Д.Түвшин, ШУТИС-ийн багш М.Цас-Оргилмаа, 

Тэргүүний замчнаар

"Шилдэг зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан, "Дундговь автозам" ХХК-ийн ерөнхий инженер В.Азжаргал,  "Түм арвижих" ХХК-ийн материалын инженер М.Ганбаатар нарын хүмүүсийг шагнаж урамшууллаа. Энэ үеэр Монголын Авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр "Нийт замчдадаа халуун баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилтыг хүсэн ерөөж, холбооны нэрэмжит шагналыг гардуулсан юм. Ойн арга хэмжээний хүрээнд Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болж байна.  




Улаанбаатарт 21 градус дулаан байна

23 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

24 минутын өмнө