Ш.Энхийн-Од багийнхаа хамт улирлын эхний тоглолтоо хийж ялалт байгууллаа

Ш.Энхийн-Од багийнхаа хамт улирлын эхний тоглолтоо хийж ялалт байгууллаа

Сан Франциско Донс баг өнгөрсөн жилд гурваас шидсэн тоогоороо улсдаа долоод орсон байна. Хурдан довтолгоо болон гурвын шидэлт дээр тулгуурласан баг болохоор. Ш.Энхийн-Од буюу Mongolian Mike өөрийн тоглолтод нийцэх багийг сонгожээ.

Майк өнөөдөр 11 оноо, долоон дамжуулалт, таван самбар өгч, гурван удаа бөмбөг алдсан үзүүлэлтийг гаргасан бөгөөд баг нь 128:59-өөр өрсөлдөгчөө хожсон байна. Тэгэхдээ Майк 12 минут л талбайд тогложээ. Түүний багийн энэ удаагийн бүрэлдэхүүнд Гүрж, Австрали, Украин, Монгол, Англи, Серби, Хятадын шилдэг тамирчид багтсан байна. Донс дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 11-нд Сэйнт Францис их сургуулийн Рэд Флаш багтай хийхээр болжээ.