ОХУ-д террорист халдлага болох гэж байгааг АНУ-ын тагнуулчид тус улсад мэдээлжээ

ОХУ-д террорист халдлага болох гэж байгааг АНУ-ын тагнуулчид тус улсад мэдээлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 29 ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай утсаар ярьжээ. Учир нь тэрээр “ОХУ-ын нутаг дэвсгэрт гарах гэж байсан террорист халдлагыг таслан зогсооход АНУ-ын тагнуулчид тусалсан”-д нь талархал илэрхийлжээ.

ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны мэдээлснээр шинэ жилийн баярын үеэр Санкт Петербург хотод халдлага зохион байгуулахаар бэлдэж байсан ОХУ-ын хоёр иргэнийг АНУ-ын тагнуулын байгууллагын өгсөн мэдээллийн дагуу баривчилсан юм байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ, АНУ-ын тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимжиж байгаа юм. Тодруулбал, хоёр жилийн өмнө АНУ-ын тагнуулчид террористууд Санкт Петербург хотын гол сүмд бөмбөг дэлбэлэх гэж байгааг ОХУ-ын талд анхааруулж байсан бол, 2013 онд Бостоны марафоны үеэр гарсан дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажилд ОХУ-ын тагнуулынхан АНУ-д тусалж байжээ.